Сайн байцгаана уу? Манай дэлгүүрийг анх удаа сонсож, дагаж байгаа шинэ хүмүүсдээ дэлгүүрийнхээ талаар багахан мэдээлэл өгье. “Forceman Store” нь 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд зөвхөн 100% authentic сникерийг АНУ - с захиалгаар нийлүүлдэг байсан бол 2020 оны хагасаас Монголдоо анх удаа 1:1, UA реплика сникерийг захиалгаар оруулж ирэн, 2023 оны 6 сараас өөрсдийн дэлгүүрийг нээн үйл ажиллагаагаа явуулж байна. UA( Unauthorized Authentic ), 1:1 реплика сникер нь гадны орнуудад ихэвчлэн АНУ - д онлайнаар борлуулагддаг бөгөөд товчхондоо хийц материал, харагдах байдлын хувьд оригиналь хувилбартайгаа ижил түвшинд хийгдсэн маш сайн дуураймал загварыг хэлдэг. 100% authentic сникерийг бид албан ёсны Legit authentication газруудаас оруулж ирдэг бөгөөд мөн бүх төрлийн сникерийг Retail Store, Outlet Store, Official site - с захиалгын тодорхой хөлс аван нийлүүлж байна. 'Hype' сникерийг өмнө зөвхөн StockX - с захиалгаар оруулж ирдэг байсан бол одоо Хятадын хамгийн том 'Legit Verification' сайт болох Poizon болон Солонгосын Kream сайтуудаас боломжит хямд үнээр захиалгаар болон бэлнээр худалдаалж байна.