2024 оны 02 сарын 20
Сайн байцгаана уу? Манай дэлгүүрийг анх удаа сонсож байгаа дөнгөж дагаж эхэлсэн шинэ хүмүүсдээ дэлгүүрийнхээ талаар багахан мэдээлэл өгье. “Forceman Store”-нь 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд анх зөвхөн 100% authentic сникерийг АНУ-с захиалгаар нийлүүлдэг байсан бол 2020 оны хагасаас Монголдоо анх удаа 1:1, UA реплика сникерийг захиалгаар оруулж ирэн, 2023 оны 6 сараас өөрсдийн дэлгүүрийг нээн үйл ажиллагаагаа явуулж байна.
UA( Unauthorized Authentic ), 1:1 реплика сникер нь гадны орнуудад ихэвчлэн АНУ - д онлайнаар борлуулагддаг бөгөөд товчхондоо хийц материал, харагдах байдлын хувьд оригинал хувилбартайгаа ижил түвшинд хийгдсэн маш сайн дуураймал загварыг хэлдэг.
100% authentic сникерийг бид албан ёсны Legit authentication газруудаас оруулж ирдэг бөгөөд мөн бүх төрлийн сникерийг Retail Store, Outlet Store, Official site - с захиалгын тодорхой хөлс аван нийлүүлж байна.
'Hype' сникерийг өмнө зөвхөн StockX - с захиалгаар оруулж ирдэг байсан бол одоо Хятадын хамгийн том 'Legit Verification' сайт болох Poizon болон Солонгосын Kream сайтуудаас боломжит хямд үнээр захиалгаар болон бэлнээр худалдаалж байна.
Ингээд та бүхэнд реплика сникерийн талаар багахан мэдээлэл хүргье.
Grade AAA - Ерөнхий хийц, чанарын хувьд хамгийн болхь, материал орцын хувьд хамгийн муу материалаар хийгдсэн байдаг. Үнийн хувьд маш хямд өртгөөр хийгдсэн бөгөөд харагдах байдал хийцлэл нь шууд ялгагдаж байдаг. Чанарын хувьд мөн адил амархан урагдаж, салдаг.
Super Perfect ( SP ) - Өмнөх Grade AAA загварыг бодвол илүү дээр материалаар хийгдсэн боловч мөн адил гаднах байдал хийц стандарт нь нүдэнд шууд ялгагдахуйц байна.
Super Max Perfect ( SMP ) - 3 дахь ангиллын реплика сникер нь өмнөх хоёроосоо материал чанарын хувьд илүү бөгөөд хийцийн хувьд оригиналь эх хувилбартайгаа нилээн дөхөхүйц байна. Стандарт ялгаа 2-3 байх бөгөөд товчхондоо гаднах байдлаас нь хальт харахад ижил төстэй харагдах боловч нарийн дитайл, стандарт нь ялгагдаж байдаг.
Unauthorized Authentic ( UA ) - Маш сайн хийцтэй загвар гэж хэлж болно. Оригиналь их хувилбарт ашигласан орц материалаар хийгдсэн, маш жижиг дитайл хүртэл яг стандартын дагуу хийгдсэн байдаг. Албан ёсны Legit checking ( Stockx, Goat etc... ) газруудаар authentication checking хийлгэн мэдэх боломжтой.
1:1 - Оригинал их хувилбарт ашигласан материал хийцлэлээр хийгддэг. Хамгийн сайн дуураймал загвар бөгөөд ерөнхийдөө өмнөх UA Grade - тэй төстэй. Стандарт алдаа хамгийн ихдээ 1 - 2 бөгөөд оригиналь хувилбартайгаа харьцуулан харахад ч ялгагдах боломжгүй зөвхөн серийн дугаараар ялгах боломжтой.
Эх сурвалж: www.repguids.weebly.com
Хүмүүсийн маш их асуудаг түгээмэл асуултууд. StockX гэж юу вэ? StockX дээр байгаа сникерүүд яагаад тийм өндөр үнэтэй байдаг юм бол? Пүүз яагаад худалдаанд гарснийхаа дараа үнэ нь өсдөг вэ? Дамын үнэ гэж юу вэ? Дараах асуултанд ерөнхий мэдээлэл болгон хүргье.
StockX гэдэг компанийг ихэнхи хүмүүс оригиналь пүүз борлуулдаг томоохон дэлгүүр гэж ойлгодог. StockX нь ямар нэгэн сникер болон бараа бүтээгдэхүүн бэлэн борлуулж, худалдаалдаг дэлгүүр биш бөгөөд бренд бүтээгдэхүүн авах хүсэлтэй хүнийг зарах хүнтэй нь холбож өгдөг зуучлагч компань юм.
Тэдний үйл ажиллагааны гол консепт бол дунд нь 100% оригиналь, албан ёсны брендээсээ гаргасан загвар мөн эсэхийг өөрсдийн тусгай Authentication center - тээ маш олон шат дамжлагаар шалгаж, Stockx гэсэн өөрсдийн тамга бүхий шошго, баримтаар нотолж дундаас нь хөлс аван үйлчилдэг үйлчилгээний байгууллага юм. Ижил төстэй үйлчилгээ явуулдаг Zappos, StadiumGoods, Goat, Flight Club зэрэг газрууд байдгаас StockX нь хамгийн томд тооцогддог. Өөрт байгаа бренд бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах, худалдаж авахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй бөгөөд та ч өөрийн бренд бараагаа байршуулж мөн худалдан авахыг хүссэн үнийн саналаа оруулж болно
Тэгвэл StockX дээх байгаа сникер яагаад тийм өндөр үнэтэй байдаг вэ? Үүнийг тайлбарлахын өмнө эхлээд пүүзний үнэ яагаад дэлхийн зах зээл дээр хэд дахин өсдөг вэ талаар яръя. Nike болоод охин компань болох Air Jordan мөн сагсчид, дуучидтай хамтарч гаргасан дийлэнхи загварууд нь зах зээл дээр тодорхой тоо хэмжээтэй л үйлдвэрлэгддэг. Энэ нь Nike өөрсдийн 'Limited Edition' маркетингийн бодлоготой холбоотой. Аливаа нэг загварыг худалдаанд гарахаас багадаа сарын өмнө, цаашлаад жилийн өмнөөс худалдаанд гаргах шуум дэгдээдэг. Ингэснээр зах зээл дээр тухайн сникерийн талаар өндөр хүлээлт үүсгэдэг бөгөөд Nike брендийн зүгээс ердөө цөөхөн тоотойгоор л үйлдвэрлэн өөрсдийн гэрээт дэлгүүрүүд болох FootLocker, Finish Line, JD гэх мэт мөн албан ёсны веб сайт, Raffle web зэргээр Release price /ердийн үнэ буюу ихэвчлэн Jordan - ий загварууд $120 - $220 / худалдаанд гаргадаг.
Тэгэхээр худалдаанд гарч буй Jordan - ий загварууд, ялангуяа Hype болж буй сникерүүдийг худалдаанд гарсан үнээр олж авах нь од шүүрэхтэй адил, маш их хүчин чармайлт, цаг зав мөн аз шаарддаг асуудал юм.
Тиймдээ ч сникерийг худалдаанд гарсан үед нь аваад цааш нь дамлаж зардаг, компанит бүлэглэл, далд бизнес эрхлэгчид гадны орнуудад өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ реплика, дуураймал загваруудыг дамын үнээр зарж борлуулах этгээдүүд мэр сэр байдаг тул StockX, Goat, Kream , Poizon зэрэг албаг ёсны authentication газрууд баталгаат Verification Check - г хийж өгдөн байна.